Танилцуулга
ТАНИЛЦУУЛГА PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН

ТАНИЛЦУУЛГА

Тус шүүх нь Монгол Улсын Их хурлаар 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан “Шүүх байгуулах тухай” хуулиар анх “Сонгинохайрхан-Жаргалант дүүргийн шүүх” нэртэйгээр үүсгэн байгуулагдаж тэр үеийн Октъябрийн районы шүүхийн байрны 4 өрөөнд ерөнхий шүүгч 1, шүүгч 6, тогтоол гүйцэтгэлийн ахлах 1, тогтоол гүйцэтгэгч 2, нарийн бичгийн дарга 2, 1 бичээчтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ.

Улмаар 1994 онд Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт орсноор “Сонгинохайрхан дүүргийн шүүх” хэмээн нэрлэгдэх болжээ.


Тус шүүхийн Ерөнхий шүүгчээр Б.Сарантуяа 1993
-2000 он, Т.Уранцэцэг 2000-2006 он, Д.Цогтсайхан 2006-2008 он, Л.Сарангэрэл 2008-2011 он хүртэл тус тус ажиллаж байсан бөгөөд 2011 оноос Ерөнхий шүүгчээр Ж.Эрдэнэчимэг ажиллаж байна.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2007 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 80 дугаар тогтоолоор батлагдсан орон тоо, бүтцийн дагуу Ерөнхий шүүгч 1, шүүгч 12, Тамгын албаны дарга 1, мэдээлэл лавлагааны ажилтан 1, шүүгчийн туслах 13, бичиг хүргэгч 3, жижүүр 4, үйлчлэгч 2, жолооч 1, нийт 38 орон тоотой боловч 1 шүүгч чөлөөтэй байсан тул 2006-2011 оны 7 дугаар сар хүртэл Ерөнхий шүүгч 1, шүүгч 11, нийт 12 шүүгч ажиллаж байсан.

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1 шүүгчид ногдож байгаа хэргийн ачааллын судалгааг бусад дүүргийн шүүхтэй харьцуулан гаргасныг үндэслэн 2011 оны 7-р сард тус шүүхэд орон нутгаас шүүгч сэлгэн ажиллуулах Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн шийдвэр гарч 1 шүүгчийн орон тоо нэмэгдэж 13 шүүгч, 2012 оны 11 сард 2 шүүгчийн орон тоо нэмэгдэж 15 шүүгчтэйгээр шүүн таслах үйл ажиллагаа явуулж байна. Мөн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга 6, мэдээлэл технологийн мэргэжилтэн 1-ээр нэмэгдэн нийт 49 ажилтантай болоод байна.

Үүнд:

  1. Ерөнхий шүүгч: Ж.Эрдэнэчимэг
  2. Шүүгчид: Ч.Алтанцэцэг, С.Амардэлгэр, С.Аюушжав, Б.Батболор, Т.Гандиймаа, Д.Ганзориг, З.Доржнамжин, Д.Завуд, Д.Лувсандорж, , Ш.Оюунтуул, Ш.Оюунханд, А.Сарантуяа, Ү.Түмэнжаргал, Д.Энхцэцэг
  3. Тамгын албаны дарга Д.Батсайхан
  4. Ерөнхий шүүгчийн туслах О.Солонго
  5. Мэдээлэл лавлагааны ажилтан Ж.Энхбаяр
  6. Шүүгчийн туслах Ц.Амарсанаа, С.Гантогтох, Х.Дашдэчмаа, Ч.Мөнх-Эрдэнэ, Б.Мөнхзул, Ц.Наранбаатар, Ц.Оюун-Эрдэнэ, М.Отгонжаргал, М.Отгонжаргал О.Одончимэг, Ц.Саямандах, Б.Ундармаа, Ж.Цогзолмаа, Ц.Цэндмаа, Э.Энхтуяа
  7. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганцэцэг, Б.Номин-Эрдэнэ, Г.Онон, Ж.Сувданчимэг Г.Шинэцэцэг, Ц.Энхболд,
  8. Бичиг хүргэгч: П.Батбаатар, М.Мөнхням, Б.Соронзонболд
  9. Жижүүр: Х.Батчулуун, Ц.Банзрагч, Т.Доржбат, Г.Мягмарсүрэн
  10. Компьютерын мэргэжилтэн Б.Лхагвасүрэн
  11. Үйлчлэгч: Ж.Нарантуяа, Г.Нарантуяа
  12. Жолооч: Д.Цэнгэл
  13. Иргэдийн төлөөлөгч: Д.Баасандорж, Д.Баяртогтох, А.Нямаа,

Шүүхийн тухай хуульд дүүргийн шүүхэд тамгын алба ажиллахаар заасны дагуу тус шүүхэд тамгын алба байгуулагдаж даргаар Г.Базарсад, З.Болдбаатар, С.Хишигбаяр, Г.Жадамба, Э.Батмөнх , Г.Нямбаяр нар ажиллаж байсан. Д.Батсайхан 2013 оны 1 сараас одоог хүртэл ажиллаж байна.

 


Shuukh.mn

Танд хэрвээ манай гаргасан шийдвэрээс харах зүйл байгаа бол ЭНД дарж Shuukh.mn хуудсанд хандаж харна уу

Манай сайтад

Манайд 11 зочид онлайн

Тунхаг

 

Санал асуулга

Шүүх, шүүхийн байгууллагатай холбоотой мэдээллийг хаанаас авдаг вэ?