“Нээлттэй шүүх” сэдэвт уулзалт боллоо PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   

Үүсгэсэн огноо 2014 оны 1 сарын 20, Даваа гариг, 12:45

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, сурвалжлагчдаар дамжуулан олон нийтэд ил тод, нээлттэй, үнэн бодитой, шуурхай түгээх зорилгоор “Нээлттэй шүүх” сэдэвт хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа.

 

Цаашид,Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, ажлын албаны удирдлагууд хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчидтэй сар болгоны 4 дэх долоо хоногийн Даваа гарагт тогтмол уулзаж тодорхой сэдвийн хүрээнд мэдээлэл өгөх юм.

Энэ удаагийн уулзалтанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун, Д.Дамдин-Од, Ж.Эрдэнэчимэг, Б.Сарантуяа болон ажлын албаны удирдлагууд оролцлоо. 2013 оны Шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг Шүүхийн судалгаа мэдээллийн төвийн захирал М.Туяа танилцуулсан бол мэдээлэл технологийн дэвшлийг ашиглан сэтгүүлчид Увс, Өмнөговь, Дорнод аймгийн шүүхүүдтэй видео дүрсээр холбогдон сонирхсон асуултандаа хариулт авлаа.

 

 

Дараагийн хэвлэлийн бага хурал 2014 оны 2 дугаар сарын 24-ны өдрийн Даваа гарагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно.

 

ШҮҮХИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

Shuukh.mn

Танд хэрвээ манай гаргасан шийдвэрээс харах зүйл байгаа бол ЭНД дарж Shuukh.mn хуудсанд хандаж харна уу

Манай сайтад

Манайд 66 зочид онлайн

Тунхаг

 

Санал асуулга

Шүүх, шүүхийн байгууллагатай холбоотой мэдээллийг хаанаас авдаг вэ?