Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааны тойм PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН 2013.12.17ы
ӨДРИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

Үүсгэсэн огноо 2013 оны 12 сарын 17, Мягмар гариг, 19:41

Шүүхийн ерөнхий зөвлөл 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

1. Шүүгчдийн цалин, нэмэгдлийн хэмжээг Улсын Их Хурлаар батлуулахыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгасан Улсын Их Хурлын 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 63 дугаар тогтоолын дагуу бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчдийн цалингийн хэмжээг батлуулах тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;  
2. Шүүхийн тамгын хэлтэс, албаны дарга нарыг чөлөөлөх, Шүүхийн тамгын газруудыг байгуулах, Шүүхийн тамгын газрын дарга нарыг түр томилох;
3. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 20 жилийн ойг тохиолдуулан Шүүхийн тэргүүний ажилтан цол, тэмдгээр зарим хүмүүсийг шагнах.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба

 

Shuukh.mn

Танд хэрвээ манай гаргасан шийдвэрээс харах зүйл байгаа бол ЭНД дарж Shuukh.mn хуудсанд хандаж харна уу

Манай сайтад

Манайд 69 зочид онлайн

Тунхаг

 

Санал асуулга

Шүүх, шүүхийн байгууллагатай холбоотой мэдээллийг хаанаас авдаг вэ?