Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааны тойм PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   

Үүсгэсэн огноо 2013 оны 12 сарын 16, Даваа гариг, 20:20

Шүүхийн ерөнхий зөвлөл 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
1. Олон нийтийн санал, өөрчлөн зохион байгуулагдсан шүүхүүдийн ажиллах нөхцөл, нэг шүүхэд он удаан жил ажилласан шүүгчдийн хараат бус байдлыг хангах зэрэг нөхцөлийг харгалзан Давж заалдах болон анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч нарыг албан тушаалаас чөлөөлүүлэх, шүүгчдийг томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай  Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2013.10.16-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцээд Шүүгчдийг чөлөөлж, томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх;  
2. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2013 оны төсвийн багцын 12 дугаар сарын хуваарийг шинэчлэн батлах;
3. Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулж Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба, анхан болон давж заалдах шатны шүүхийн 2014 оны урсгал төсвийн хуваарийг батлах.

 

Shuukh.mn

Танд хэрвээ манай гаргасан шийдвэрээс харах зүйл байгаа бол ЭНД дарж Shuukh.mn хуудсанд хандаж харна уу

Манай сайтад

Манайд 39 зочид онлайн

Тунхаг

 

Санал асуулга

Шүүх, шүүхийн байгууллагатай холбоотой мэдээллийг хаанаас авдаг вэ?