Шүүхийн ерөнхий зөвлөлийн 20 жилийн ойг энэ сарын 18,19-ны өдрүүдэд тэмдэглэнэ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   

Үүсгэсэн огноо 2013 оны 12 сарын 16, Даваа гариг, 17:00

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 20 жилийн ойг 2013 оны 12 дугаар сарын 18, 19-ны өдрүүдэд Улаанбаатар хотод тэмдэглэн өнгөрүүлнэ.

Ойн арга хэмжээний үеэр “Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангахад шүүхийн захиргааны байгууллагын үүрэг, тулгамдсан асуудлууд” сэдэвт онол практикийн бага хурал 12 дугаар сарын 18-ны өдрийн 09.00 цагаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн байрны Хурлын танхимд эхэлнэ.

Онол практикийн бага хуралд Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, философийн ухааны доктор /Ph.D/, хуульзүйн ухааны доктор /Sc.D/, МУИС-ийн профессор Н.Лүндэндорж “Монгол Улсын Шүүхийн захиргааны байгууллагын төлөвшил, тулгамдсан асуудлууд” сэдвээр илтгэл тавих бол “Шүүхийн хараат бус байдлыг хангахад шүүхийн захиргааны байгууллагын гүйцэтгэх үүрэг” сэдвээр АНУ-ын Аризонагийн их сургуулийн Хуульзүйн сургуулийн профессор, Хөтөлбөр, Зүүн Ази судлал хариуцсан дэд захирал, Брент Т.Вайт илтгэл тавих юм. Харин БНСУ-ын Күүкминий их сургуулийн Хуульзүйн сургуулийн багш, доктор, профессор Кан Гү Чол /Ph.D/“Бүгд найрамдах Солонгос Улсын Шүүхийн захиргааны загвар” сэдвээр илтгэл тавина.

Ойн хүндэтгэлийн баярын хурал, 20 жилийн түүх өгүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэн Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 13.00 цагаас эхлэх юм.

ШҮҮХИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

Shuukh.mn

Танд хэрвээ манай гаргасан шийдвэрээс харах зүйл байгаа бол ЭНД дарж Shuukh.mn хуудсанд хандаж харна уу

Манай сайтад

Манайд 21 зочид онлайн

Тунхаг

 

Санал асуулга

Шүүх, шүүхийн байгууллагатай холбоотой мэдээллийг хаанаас авдаг вэ?