Улсын Дээд Шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн удирдлагуудын уулзалт боллоо PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   

 

Үүсгэсэн огноо 2013 оны 11 сарын 28, Пүрэв гариг, 15:58

Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн удирдах ажилтнууд шүүхийн багц хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр уулзаж ярилцлаа.

Уулзалтад Улсын Дээд шүүхээс: Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг, Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн С.Нямжав, Иргэний хэргийн танхимын тэргүүн Б. Ундрах, Захиргааны хэргийн танхимын тэргүүн О.Зандраа, Улсын Дээд шүүхийн шүүгч, Шүүгчдийн холбооны тэргүүн Б.Батцэрэн, Улсын Дээд шүүхийн шүүгч, Шүүгчдийн холбооны салбар зөвлөлийн дарга Т.Уранцэцэг.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс: Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун, Д.Дамдин-Од, Ж.Эрдэнэчимэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Н.Дагва, Шүүхийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Баярсайхан, Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Л.Өлзийсайхан, Шүүхийн санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Баяраа нар оролцлоо.

Шүүхийн багц хуулийг хэрэгжүүлэх үйл явц, тулгамдаж буй асуудлын талаар уулзалтад оролцогчид санал бодлоо солилцож, Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүн нар Шүүхийн ерөнхий зөвлөлд хандаж, шүүгчдийнхээ санал, хүсэлтийг танилцуулав.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж шүүхийн шинэтгэлийн үйл явц олон талаар урагшилсныг тэмдэглээд төдийлөн өөрчлөгдөж, хөндөгдөөгүй анхаарал татсан нэг асуудал бол шүүхийн нэр хүндийг дээшлүүлэх явдал гэдгийг онцолж, шүүхийн нэр хүндийг дээшлүүлэхэд Улсын Дээд шүүхийг манлайлахыг уриалав.

Тэрээр цааш хэлэхдээ: Аливаа Улсын Дээд шүүхийн аугаа нь эрх ямба, тушаалдаа бус шүүхийн тогтолцоогоо манлайлах чадварт нь оршдог. Улсын Дээд шүүх манлайлагч байхын тулд өөрөө гайхамшигтай мэргэн ухааны төв байх ёстой. Хуулийг бас ингэж тайлбарлан хэрэглэж болдог юмаа гэсэн гайхал, бишрэлийг дагуулсан шүүхийн шийдвэрүүдийг энд гаргаж байх ёстой. Хана хэрэм мэт хараат бус байдал энд оршиж байх ёстой. Халдахын аргагүй нэр хүнд, ёс суртахуун Дээд шүүхэд хадгалагдаж байх ёстой, Улсын Дээд шүүх үндэсний эрх зүйгээ тайлбарлан хөгжүүлэгчийн хувьд онол, ухааны том үйлдвэрлэгч байх ёстой гэлээ.

 

Ийм уулзалт, ярилцлагыг тогтмолжуулахыг Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Дээд шүүх харилцан тохиролцов.

 

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

Shuukh.mn

Танд хэрвээ манай гаргасан шийдвэрээс харах зүйл байгаа бол ЭНД дарж Shuukh.mn хуудсанд хандаж харна уу

Манай сайтад

Манайд 53 зочид онлайн

Тунхаг

 

Санал асуулга

Шүүх, шүүхийн байгууллагатай холбоотой мэдээллийг хаанаас авдаг вэ?