Загвар шалгаруулах уралдааны удирдамж PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН БЭЛГЭДЭЛ, ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНИЙ ЭНГЭРИЙН ТЭМДЭГ,

ШҮҮХИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ТЭМДЭГНИЙ ЗАГВАР ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

2013.11.11 Улаанбаатар хот

Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааны зорилго, зорилтыг илэрхийлсэн, утга санаа, агууламж, цар хүрээг бүрэн илтгэх Шүүхийн ерөнхий зөвлөлийн бэлгэдэл, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний энгэрийн тэмдэг, Шүүхийн тэргүүний ажилтан тэмдэгний загвар бүтээх уралдааныг мэргэжлийн байгууллага, дизайнер, зураач, урчууд, мэргэжлийн сургуулийн оюутныдунд зарлаж байна.

Бүтээлд тавигдах шаардлага:

1. Adobe Photoshop, Corel Draw, InDesign зэрэг тусгай мэргэжлийн програм болон гараар зурсан бүтээл байна.

2. Бүтээл нь өндөр нягтралтай (300 dpi) байх шаардлагатай бөгөөд уралдаанд бүтээлээ файл хэлбэрээр gif, jpeg форматтай хувилбарыг ирүүлнэ.

3. Гараар зурсан бүтээлийг өнгөт хувилбараар А4 хэмжээний цаасан дээр 2 хувь үйлдэн бүтээлийн тайлбарын хамт ирүүлнэ. Мөн уралдаанд оролцогчийн овог, нэр, холбоо барих утас хаяг байна.

4. Бэлгэдлийг зураг, графикаар дүрслэхээс гадна текст оролцуулж болно.

5.Тэргүүний ажилтан тэмдэгний загварт ШҮҮХИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН хэмээн заавал бичигдсэн байна. Мөн загвар нь төмөр суурин дээр өнгөт төмөрлөгөөр товойлгон, паалантай хэвлэгдэхээр зохиомжлоно.

6. Бүтээлийг интернэт, телевиз, видео, сурталчилгааны самбар, сонин сэтгүүл, хэвлэмэл хуудас, ил захидал, сурталчилгааны материал, зурагт хуудас, даавуун болон бусад материалууд дээр хэвлэгдэх боломжтой бөгөөд жижгээс том хүртэл хэмжээг нь өөрчилж болохоор зохиогдоно.

7. Уралдаанд оролцогч нь зөвхөн өөрийн зохион бүтээсэн дизайн загвараар өрсөлдөнө.

8. Уралдаанд шалгарсан бүтээлүүд нь зохион байгуулж буй байгууллагын өмч болж, зохиогчийн эрхийн хуулийн дагуу оюуны өмчийн бүтээл болон хамгаалагдана.

9. Уралдаанд нэг уран бүтээлч хэдэн ч загвараар оролцож болох бөгөөд бүтээл тус бүрийг тайлбарласан утга санааны тайлбарыг хамт хавсаргана.

Бүтээлийг хүлээн авах :

Бүтээлийг биечлэн авчрах болон онлайн хэлбэрээр хүлээн авах бөгөөд 2013 оны 11 дүгээр сарын 12ы өдрөөс эхлэн 2013 оны 11 дүгээр сарын 20ийөдрийн 17 цаг хүртэл Засгийн газрын 11 дүгээр байр, 10 давхар, 1001дугаар өрөөнд хүлээн авна. Мэйл хаяг: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Бүтээлийг шалгаруулах журам:

Уралдаанд ирсэн бүтээлүүдийг 2013 оны 11 дүгээр сарын 21ий өдөр эцсийн шалгаруулалтыг хийж зөвхөн нэг бүтээлийг шалгаруулна.

Шагнал:

Шалгарсан бүтээл тус бүрийг 1.000.000 /нэг сая/ төгрөгийн мөнгөн шагналаар урамшуулан өргөмжлөл олгоно.

Тайлбар:

Ирүүлсэн бүтээлийн эхийг буцаан олгохгүй.

Зохион байгуулагч : Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын алба Дэлгэрэнгүй мэдээллийг : 70007027, 263055

 

Shuukh.mn

Танд хэрвээ манай гаргасан шийдвэрээс харах зүйл байгаа бол ЭНД дарж Shuukh.mn хуудсанд хандаж харна уу

Манай сайтад

Манайд 11 зочид онлайн

Тунхаг

 

Санал асуулга

Шүүх, шүүхийн байгууллагатай холбоотой мэдээллийг хаанаас авдаг вэ?