“Шүүхийн шинэчлэл” шилдэг бүтээлийн уралдааны болзол PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   

Үүсгэсэн огноо 2013 оны 11 сарын 6, Лхагва гариг, 7:50

1. Зорилго

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлч, сурвалжлагчдаар дамжуулан олон нийтэд Шүүхийн шинэтгэлийн тухай багц хуулийг сурталчилан таниулах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Шүүхийн шинэчлэл” нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлаж байна.

2. Хамрах хүрээ

Телевиз, радио, сонин, сэтгүүл, цахим хуудас зэрэг олон нийтийн мэдээллийн бүх төрлийн хэрэгслийн сэтгүүлч, уран бүтээлчдэд уралдаан нээлттэй. Нэг байгууллагаас оролцох сэтгүүлч болон нэг сэтгүүлчээс ирүүлэх бүтээлийн тоонд хязгаар тавихгүй. Түүнчлэн оролцогчдыг зөвхөн мэргэжлийн сэтгүүлчдээр хязгаарлахгүй.

3. Сэдэв:

  • Шүүхийн үйл ажиллагаа ил тод нээлттэй байх зарчим
  • Шүүхийн эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ
  • Шүүхэд иргэдийн төлөөлөгчийн оролцоо
  • Шүүгчийн хараат бус байдал

4. Бүтээлийн хэлбэр

Шилдэг санал санаачилгыг нийтийн хүртээл болгосон, иргэдийн буруу дадал хэвшил, ойлголтыг өөрчлөх талаар асуудал дэвшүүлсэн баримтат нийтлэл, нэвтрүүлэг, ярилцлага, сурвалжлага, сэдэвчилсэн зохиомж /комикс болон үлгэрчилсэн/, богино хэмжээний шторк гэх мэт хэлбэрийн бүтээл ирүүлж болно.

5. Шалгуур

Сэтгүүлзүйн мэргэжлийн шалгуур: Асуудалд цэвэр мэргэжлийн үүднээс хандаж баримтад тулгуурласан, тооцоо судалгаа сайтай, тэнцвэртэй, бодитой, хэл найруулгын хувьд шаардлага хангасан, логик сэтгэлгээтэй, дүрс, графикийг үр бүтээлтэй ашигласан бүтээл байна.

Сэтгүүлзүйн төрөл зүйл: Дүн шинжилгээ бүхий АСУУДАЛ ДЭВШҮҮЛСЭН нийтлэл, нэвтрүүлэг

Нийтлэл, нэвтрүүлэг нь улс төржих, аль нэгэн нам, бүлэглэлийн эрх ашгийг хэт баримтлах, хувь хүний нэр төрд халдах зэрэг гажуудлаас хол хөндий байж, сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйг баримталсан байхыг шаардана.

Уралдаанд оролцох бүтээл заасан хугацаанд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан байна.

6. Шалгаруулах журам

Бүтээлийг дараах үндсэн 5 үзүүлэлтээр дүгнэнэ.

• Сэдвийн хүрээнд өгөгдсөн агуулга, чиглэл

• Олны хүртээл болгосон

• Өгөөжтэй, үр дүн

• Зохиомжийн шинэлэг байдал

• Асуудал дэвшүүлж, сонирхол татсан

Шалгаруулах комисст ШЕЗ-ийн гишүүд, Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хууль, эрхзүйн чиглэлээр мэргэшсэн сэтгүүлч оролцсон бүрэлдэхүүнтэй байна.

7. Хугацаа

• Материал хүлээн авах: 2013 оны 9-р сарын 13-наас 11-р сарын 13-ны хооронд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтийн хүртээл болсон бүтээлийг шалгаруулалтад оруулна. Уралдааны материалыг биеэр болон Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. цахим хаягаар хүлээн авна.

• Шалгаруулалт: 2013 оны 11-р сарын 18-ны дотор шалгаруулалтыг ажлын хэсгийн түвшинд явуулж, шилдэг бүтээлүүдийг нийтэд зарлаж, олон нийтийн үнэлэлт дүгнэлт авна.

• Шагнах: 2013 оны 11-р сарын 18-ны дотор олон нийтийн өгсөн үнэлгээг Шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс нэгтгэн гаргаж, Шүүхийн ерөнхий зөвлөлд танилцуулснаар шалгаруулалтыг нийтэд зарлан шагналыг гардуулна.

8. Шагналын хэмжээ

Хэвлэмэл мэдээллийн хэрэгсэл

ТВ бүтээл / Сонин, сэтгүүл/

I байр нэг                  2,000,0 төг                                             I байр нэг 1,000,0 төг

II байр нэг                 1.500,0 төг                                             II байр нэг 800,0 төг

Сонирхсон сэтгүүлчид дээрх шалгуурыг хангасан бүтээлээ 2013 оны 11 дүгээр сарын 18-ны дотор Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба, 1001в тоот өрөөнд ирүүлнэ.

Телевизийн бүтээлийг DVD эсвэл бусад зөөврийн хэрэгсэлд хуулсан байна.

Сонины бүтээлийг хэвлэлд гарсан эх хувиар болон файлаар авчирна.

Уралдаанд шалгарсан бүтээлүүд нь зохион байгуулж буй байгууллагын өмч болж, зохиогчийн эрхийн хуулийн дагуу оюуны өмчийн бүтээл болон хамгаалагдана.

Уралдаанд оролцогчид бүтээлийн хамт овог нэр, хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг бүхий мэдээллийг хавсаргасан байна.

Шүүхийн ерөнхий зөвлөл

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэйхарилцах хэлтэс

 

Shuukh.mn

Танд хэрвээ манай гаргасан шийдвэрээс харах зүйл байгаа бол ЭНД дарж Shuukh.mn хуудсанд хандаж харна уу

Манай сайтад

Манайд 34 зочид онлайн

Тунхаг

 

Санал асуулга

Шүүх, шүүхийн байгууллагатай холбоотой мэдээллийг хаанаас авдаг вэ?