Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу 5 кг 450 гр хар тамхийг устгалаа. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   

 

Үүсгэсэн огноо 2013 оны 10 сарын 18, Баасан гариг, 14:47

 

Хан-Уул дүүргийн шүүхээр шийдвэрлэн хүчин төгөлдөр болсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188, 192 дугаар зүйлүүдэд заасан гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодис, ургамлыг устгах ажиллагаа явагдлаа.

Хан-Уул дүүргийн шүүхийн 2012.10.05-ний өдрийн №284 шийтгэх тогтоолтой Э-д холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сэтгэцэд нөлөөлөх бодис агуулсан 17 гр ургамал, 2012.10.18-ний өдрийн №292 шийтгэх тогтоолтой Д, Х нарт холбогдох хэргийн 763гр өвс, 2013.01.07-ний өдрийн №24 тоот шийтгэх тогтоолтой А болон Эвинглиста Пресси Бендо нарт холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн геройны төрлийн нийт 5 кг 450 гр хар тамхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар заасан тул тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2013 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 02 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт заасны дагуу шатааж, устгалын үйл ажиллагааг явууллаа.

 

Энэ ажиллагаанд хэвлэл мэдээлэллийн Монголын үндэсний олон нийтийн телевизийн ММ агентлаг, Eagle, NTV, С1,ТВ5, ТВ10, МNC телевиз болон “Үндэсний шуудан, "Нийслэл таймс" сонин, зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, сурвалжлагчид оролцлоо.

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

Shuukh.mn

Танд хэрвээ манай гаргасан шийдвэрээс харах зүйл байгаа бол ЭНД дарж Shuukh.mn хуудсанд хандаж харна уу

Манай сайтад

Манайд 8 зочид онлайн

Тунхаг

 

Санал асуулга

Шүүх, шүүхийн байгууллагатай холбоотой мэдээллийг хаанаас авдаг вэ?