МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГЫН ЗАХИРАМЖ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2013 оны 1-р сарын 31, Пүрэв гариг, 02:47

МОНГОЛ УЛСЫН
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН
ДАРГЫН ЗАХИРАМЖ

 

2013 оны 01 сарын 31 өдөр                                                 Дугаар 11                                                   Улаанбаатар хот

Дэд ажлын хэсгүүд байгуулах тухай

 

Шүүхийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсэгт заасныг баримтлан  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Шүүхийн тухай багц хуулиудын дагаж мөрдөх хугацааг урагшлуулж байгаатай холбогдуулан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2012 оны 46 дугаар захирамжид дурдсан ажлын хэрэгжилтийг түргэтгэх, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор шүүхийн багц хуулиудад заасан дүрэм, журмын төслийг холбогдох хуулиудтай нийцүүлэн 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор боловсруулж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанд танилцуулж батлуулах, зохион байгуулах үүрэг бүхий дэд ажлын хэсгүүдийг хавсралтын дагуу байгуулсугай.

2. Энэхүү захирамжийн хавсралтад заасан дүрэм, журмын төслийн дэд ажлын хэсгүүд ажлын нягт уялдаа холбоотойгоор хамтран ажиллах шаардлагатайн зэрэгцээгээр үйл ажиллагааныхаа явцын талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2012 оны 46 дугаар захирамжид заасан ажлын хэсэгт тогтмол мэдээлж байхыг ажлын хэсгийн ахлагч нарт тус тус даалгасугай.

3. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2012 оны 46 дугаар захирамжид дүрэм, журам боловсруулах үүрэгтэй шүүгч, ажилтнууд хариуцсан дүрэм, журмын анхдагч төслөө нэн яаралтай гүйцээн боловсруулж, хавсралтад заасан харьяалах дэд ажлын хэсэгт холбогдох судалгаа, материалын хамт хүлээлгэн өгөхийг даалгасугай.

4. Ажлын хэсгийн үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахыг нийт шүүхийн Ерөнхий шүүгч, Тамгын газар, хэлтэс, албаны дарга нарт үүрэг болгосугай.

 

ДАРГА                                               Ц.ЗОРИГ

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 2-р сарын 14, Пүрэв гариг, 02:55
 

Shuukh.mn

Танд хэрвээ манай гаргасан шийдвэрээс харах зүйл байгаа бол ЭНД дарж Shuukh.mn хуудсанд хандаж харна уу

Манай сайтад

Манайд 9 зочид онлайн

Тунхаг

 

Санал асуулга

Шүүх, шүүхийн байгууллагатай холбоотой мэдээллийг хаанаас авдаг вэ?