Сонгинохайрхан дүүргийн шүүх
Ажлын хэсэг байгуулах тухай PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
Дэлгэрэнгүй...
 
Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааны тойм PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   

Үүсгэсэн огноо 2013 оны 10 сарын 21, Даваа гариг, 7:58

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Шүүх байгуулах тухай хуульд нийцүүлэн давж заалдах болон анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч нарыг Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалаас чөлөөлүүлж, шүүгчийн албан тушаалд томилуулах”, “өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Г.Буянжаргалыг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлүүлэх”, “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул Н.Түвшинжаргалыг Төв аймгийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлүүлэх” тухай саналыг тус тус Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 12-р сарын 06, Баасан гариг, 00:32
 
Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу 5 кг 450 гр хар тамхийг устгалаа. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   

 

Үүсгэсэн огноо 2013 оны 10 сарын 18, Баасан гариг, 14:47

 

Хан-Уул дүүргийн шүүхээр шийдвэрлэн хүчин төгөлдөр болсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188, 192 дугаар зүйлүүдэд заасан гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодис, ургамлыг устгах ажиллагаа явагдлаа.

Дэлгэрэнгүй...
 
Шударга шүүх иргэний итгэл, бахархлаар хэмжигддэг PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   

 

Үүсгэсэн огноо 2013 оны 10 сарын 22, Мягмар гариг, 8:34

Шүүхийн шинэчлэл нийгмийн шинэчлэлийн зүрх нь

Нийслэлийн жирийн иргэний хувьд шүүхийн шинэчлэлийн талаар санал, бодлоо хуваалцахаар шийдсэнээ юуны өмнө хэлэх нь зөв байх. “Шүүхийн ажилтнаас шорон үнэртдэг” гэчихээд зохиолч Василий Шукшин шоронд илгээгдэж байсан түүхтэй. Тэр цагийн Оросын шүүх тийм байж. Тэгэхээр манай шүүх ч тиймэрхүү байсан болов уу. Тийм цаг одоо өнгөрсөн нь үнэн. Тэгэхдээ л шүүхэд нэг “юм” байдаг. Тэр бол иргэдийн эргэлзээ юм. “Та шүүхэд хэр итгэдэг вэ” хэмээн асуувал одоо ч тээнэгэлзэх хүн бий. Тиймээс шүүхийг шинэчлэх болсон биз. Бас нэг шалтгаан нь социалист гэх нийгмийн нөлөө, сэтгэхүй бүрэн арилаагүй, шүүх засаглал нэлээд хараат, улстөржсөн,үзэл сурталжсанд орших мэт. Ардчилсан, чөлөөт эдийн засагтай орон болсны хувьд өөрчлөлт, шинэчлэл зайлшгүй нь тодорхой. Хүчтэй төртэй байхын тулд шударга хуультай, түүнийг хэрэгжүүлдэг тийм шүүхтэй байх нь мэдээж. Шүүх шударга байвал нийгэм дагах нь дамжиггүй. Шүүхийн шинэчлэл нийгмийн шинэчлэлийн зүрх нь гэхэд хилсдэхгүй. Энэ талаас нь харвал бид нэлээн хоцорсон санагддаг. Нийгэм шинэчлэгдээд 20 гаруй жил болчихоод байхад, шүүх нь хэвээрээр үл барам, одоо л ярьж байна гэдэг яаж ч бодсон учир дутагдалтай л даа. Манай шүүх ямар байдлаар явж ирснийг бид өөрсдөө сайн мэднэ. Өдөр болгон л зурагтаар гарч, сонинд нийтлэгддэг сэдэв л дээ. Жишээ нь, шүүх засаглалд хамгийн түрүүнд улстөрийн хүчнүүд нөлөөлдөг. Тэгээд өндөр албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийн гар ордог. Хөрөнгөтэй хүмүүс бараг дийлдэхгүй. УИХ, Засгийн газрын гишүүдээс өчнөөн хүн авлигын болон бусад хэрэгт холбогдоод прокурор, шүүх бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал УИХ-д тавихад яаж ийгээд хаацайлаад өнгөрдгийг эрхбиш иргэд гадарлана. Бас нэг хачин жишээ бэлхнээ бий. Тэр жилийн буюу 2008 оны долдугаар сарын нэгэнд болсон үйл явдлын дараа 235 хүн ял авсан гэдэг. Тэднийг зүгээр л тав, зургаа, долоогоор нь хоморголон оруулаад, бүгдэд нь ижил шийтгэл оногдуулсан гэх юм билээ. Зүйл анги, энэ тэр ч байхгүй шахам шүү.

Дэлгэрэнгүй...
 
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД НЭР ДЭВШҮҮЛЭХ, СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   

 

Үүсгэсэн огноо 2013 оны 10 сарын 18, Баасан гариг, 8:27

 

Нэг. Зорилго

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулахад оршино.

Хоёр. Нэр дэвшигчдэд тавигдах шаардлага

  • Монгол Улсын иргэн байх;
  • Хууль зүйн дээд боловсролтой;
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;
    • Ял шийтгүүлж байгаагүй;
    • Шударга зан чанар, өндөр ёс зүйтэй;
    • Шүүгчид нэр дэвшигчийн мэдлэг, ур чадвар, туршлагыг аливаа нөлөөнд үл автан бодитой үнэлэх чадавхтай байх.

Гурав. Бүртгэл

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх хуульчдын материалыг 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 09.00 цагаас 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 17.00 цаг хүртэл хүлээн авна. Материалаа ирүүлэхдээ өөрийн биеэр авч ирэх ба хөдөө орон нутгаас шуудангаар явуулж болно. Шуудангаар явуулахдаа баримт бичгийг нотариатаар гэрчлүүлсэн, материал хүлээн авах сүүлийн хугацаанд багтааж хүлээн авах газарт ирүүлэхээр тооцож шууданд хийсэн байх шаардлагатай.

Дөрөв. Бүрдүүлэх материал

  • Төрийн албан хаагчийн анкет, 2 хувь цээж зураг (3х4)
  • Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар;
  • Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бөглөсөн хуудас (2012 он);
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан тухай нотлох баримт (Ажлын байрны тодорхойлолт эсвэл Нийгмийн даатгалын дэвтэр);

Тав. Материал ирүүлэх хаяг

Нэр дэвшүүлэхийг хүссэн хуульчид Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлд тогтоосон хугацааны дотор материалаа ирүүлсэн байна. Жич: Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлд гэж хаяглан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, 1 давхар, 104 тоот, мэдээлэл лавлагааны ажилтанд ирүүлнэ.

Шуудангийн хаяг: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж-21/12/38

Зургаа. Шаардлага хангасан нэр дэвшигчдийг зарлах

2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шаардлага хангасан нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтыг Монголын Хуульчдын холбооны цахим хуудас (https://jurists.gov.mn/), Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсаар (http://www.judcouncil.mn/) албан ёсоор зарлах болно.

Долоо. Сонгон шалгаруулалт явуулах

2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 14.00 цагт Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн хуралдаанаар нэр дэвшигч нэг бүрээр хэлэлцэж, сонгон шалгаруулалт явуулна. Уг сонгон шалгаруулалтанд нэр дэвшигчид хүрэлцэн ирсэн байна.

Монголын Хуульчдын холбооны

Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл

 
<< Эхлэх < Өмнөх 11 12 13 14 15 16 17 18 19 20 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 54-с 11

Shuukh.mn

Танд хэрвээ манай гаргасан шийдвэрээс харах зүйл байгаа бол ЭНД дарж Shuukh.mn хуудсанд хандаж харна уу

Манай сайтад

Манайд 8 зочид онлайн

Тунхаг

 

Санал асуулга

Шүүх, шүүхийн байгууллагатай холбоотой мэдээллийг хаанаас авдаг вэ?