Сонгинохайрхан дүүргийн шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх хуульчдын материалыг 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 17.00 цаг хүртэл хүлээн авна PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД НЭР ДЭВШҮҮЛЭХ, СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Нэг. Зорилго

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулахад оршино.

Хоёр. Нэр дэвшигчдэд тавигдах шаардлага

  • Монгол Улсын иргэн байх;
  • Хууль зүйн дээд боловсролтой;
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;
    • Ял шийтгүүлж байгаагүй;
    • Шударга зан чанар, өндөр ёс зүйтэй;
    • Шүүгчид нэр дэвшигчийн мэдлэг, ур чадвар, туршлагыг аливаа нөлөөнд үл автан бодитой үнэлэх чадавхтай байх.

Дэлгэрэнгүй...
 
Ц.ЗОРИГ: ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ ТАСРАЛТГҮЙ, ХЭВИЙН БАЙДЛЫГ ХАДГАЛАХ НЬ ЧУХАЛ БАЙНА PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   

Үүсгэсэн огноо 2013 оны 10 сарын 31, Пүрэв гариг, 7:56

Эх сурвалж: www.supremecourt.mn

АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ
ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ
ШҮҮГЧ НАРТ

Албан захидал

Шүүхийн тухай багц хууль 2013 оны 11 дүгээр сарын 2-ны өдрөөс хэрэгжиж эхэлснээр хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа, иргэдийн бахархал нь болсоор ирсэн шүүхийн түүхэнд бас нэгэн шинэ хуудас эргэж, Та бид түүний гэрч нь болж байна.

Хүний төрөлхтөний ухамсрын нийтлэг зүй тогтол нь шинэ тутам бүхнийг бэхжүүлэхэд, нэгэнт үүсэн бүрэлдсэн бүтэц, зохион байгуулалтыг төлөвшүүлэхэд, хөгжил-төлөвшлийн хүрсэн ололтоо өөрчлөн шинэчлэх 3 цагийн хэлхээст хөтлөгддөгтэй маргах хүн үгүй бизээ. Монголын шүүх ч энэхүү зүй тогтлоос ангид орших аргагүй юм.

Орчин цагийн дүр төрх, төлөвшлөө олсноос хойш Монголын шүүх 102 жилийг улируулжээ. Энэ бол их биш ч бага бус хугацаа мөн. Өнгөрсөн түүх, оршин буй орчин, алс хэтийн төлвийг тандаж, дэлхий дахины хүлээн зөвшөөрөгдөж, туршигдсан түгээмэл жишгийг баримжаалж, хамгийн чухал нь хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгааны бодит эрэлтэд тулгуурлан шүүх дэх өнөөдрийн шинэчлэл өрнөж байна. Хүрсэн амжилтаа ахиулан бататгаж, шинэчлэхийн тулд Та бидэнд ухрах зам үлдээгүйтэй санал зөрөх шүүгч, шүүхийн захиргааны ажилтан үгүй байхаа.

Дэлгэрэнгүй...
 
Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгч, хэрэг, баримт материалыг шилжүүлэх бэлтгэл ажлыг зохион байгуулж байна PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   

Үүсгэсэн огноо 2013 оны 10 сарын 30, Лхагва гариг, 13:01

Шүүх байгуулах тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөл 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр "Түр журам, хуваарь, төлөвлөгөө батлах тухай" 29 дүгээр тогтоол баталсан. Монгол Улсын Шүүхийн тухай хуульд "Шүүх ... өөрийн нэр бүхий тамга ..., тэмдэгтэй, ... давж заалдах, анхан шатны ... дугаар/дүгээр шүүх" гэсэн албан ёсны нэр, хаягтай байх" заалтын дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүх, шүүхийн тамгын газрын тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас, шүүх, шүүхийн тамгын газрын хаягийг хэвлүүлж хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулж байна.


Өмнөговь аймгийн шүүхийн тамга, тэмдгийг хүлээлгэн өглөө.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн зохион байгуулалтын хэлтэс

 
Журмын төсөлд саналаа өгнө үү PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   

 

Үүсгэсэн огноо 2013 оны 10 сарын 25, Баасан гариг, 9:34

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн даргын 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн “Шүүхийн тухай багц хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүрэм, журам, хөтөлбөр боловсруулахад нээлттэй, ил тод байдлыг хангах” тухай 28 дугаар тушаалын дагуу

1. ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД АРХИВААС  ТОДОРХОЙЛОЛТ, ЛАВЛАГАА, ХУУЛБАР ОЛГОХ, ХЭРЭГ БУСАД БАРИМТ БИЧИГТЭЙ ТАНИЛЦУУЛАХ ЖУРАМ

2. ШҮҮГЧ, АЖИЛТАНД АЛБАН ТОМИЛОЛТ ОЛГОХ ЖУРАМ гэсэн журмуудын төсөлд саналаа ирүүлнэ үү.

Саналыг Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар хүлээн авна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7000-7027 утсаар лавлана уу.

Дэлгэрэнгүй...
 
"Дэнс" нэвтрүүлэг С1 телевизээр 10 сарын 26-нд 20:45 минутанд гарна. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Дэнс" нэвтрүүлэг 2013 оны 10 сарын 26-ны өдөр С1 телевизээр 20 цаг 45 минутаас "Иргэн-1 програм" сэдвээр та бүхэнд хүрнэ. Хүлээн авч үзнэ үү.

 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 54-с 10

Shuukh.mn

Танд хэрвээ манай гаргасан шийдвэрээс харах зүйл байгаа бол ЭНД дарж Shuukh.mn хуудсанд хандаж харна уу

Манай сайтад

Манайд 25 зочид онлайн

Тунхаг

 

Санал асуулга

Шүүх, шүүхийн байгууллагатай холбоотой мэдээллийг хаанаас авдаг вэ?