Сонгинохайрхан дүүргийн шүүх
МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН 2013 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ДҮН МЭДЭЭ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   

Үүсгэсэн огноо 2013 оны 11 сарын 12, Мягмар гариг, 10:12

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН 2013 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН ШҮҮН

ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ДҮН МЭДЭЭ

  1. Хураангуй
  2. Эрүүгийн хэргийн шүүн таслах ажиллагааны дүн
  3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дүн
  4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дүн
  5. Бусад ажиллагааны дүн
  6. Дүгнэлт

- Хавсралт

  1. ХУРААНГУЙ

Монгол Улсын гэмт хэргийн статистик мэдээг Үндэсний статистикийн хорооноос баталсан нийт 45 маягтын дагуу хөтөлдөг. Үүнээс Цагдаагийн ерөнхий газар 23, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар 6, Авилгатай тэмцэх газар 3, Шүүхийн ерөнхий зөвлөл (Шүүхийн судалгаа, мэдээллийн төв) 13 маягтын дагуу тус тус статистик мэдээг гаргаж байна.

Шүүхийн статистик мэдээ нь анхан шатны эрүүШС-1, иргэнШС-2, захиргаа ШС-3, бусад буюу захиргааны зөрчлийн, баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан, хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн сулласан, ялаас чөлөөлсөн тухай, (ШС-4-ШС-6), давж заалдах шатны эрүү ШС-7, иргэн ШС-8, захиргаа ШС-9, хяналтын шатны эрүүШС-10, иргэн ШС-11, захиргаа ШС-12, шүүхийн шүүн таслах ажиллагааны улирлын тайланШС-13 гэсэн ангиллаар бүртгэгдэж байна.

Дэлгэрэнгүй...
 
“Дэнс” нэвтрүүлгийн шинэ дугаарын хөтөлбөр PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   

Үүсгэсэн огноо 2013 оны 11 сарын 12, Мягмар гариг, 9:23

ШЕЗ-ийн Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн эрхлэн гаргаж байгаа “Дэнс” нэвтрүүлгийн шинэ дугаар “Парламентын суваг” телевизээр 11-р сарын 12-ны өдөр буюу мягмар гаригын 21 цаг 30 минутаас, давталт нь  11-р сарын 17-ны 21 цагаас , мөн “NTVтелевизээр 23 цаг 40 минутаас, давталт лхагва гаригын өглөө 8 цагаас тус тус гарахаар товлогдлоо. Энэ удаагын дугаарт “Шүүхийн хараат бус байдал” гэсэн сэдэв хөндөгдсөн. Шүүхийн байгууллагын хамт олон та бүхэн “Дэнс” нэвтрүүлгийг хүлээн авч үзээрэй.


 

Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтэс

 
Улсын Дээд шүүхийн шүүгчдээс бусад шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлж, шинээр албан тушаалд томилно PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   

 

Үүсгэсэн огноо 2013 оны 11 сарын 11, Даваа гариг, 16:44

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар шүүхийн салбарт шинэтгэл хийх ажлыг хэрэгжүүлж байгаа билээ.Шүүхийн тухай багц хуулийг 2013 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдан гарсан юм. Уг хуулийн хэрэгжилтийг хангахад шаардагдах дүрэм, журам, бүтцийг батлах, зохион байгуулалтын болон бусад холбогдох арга хэмжээг 2013 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөрт багтаан хэрэгжүүлэх үүргийг Шүүхийн Ерөнхий зөвлөл, Засгийн газарт хүлээлгээд байна.

Дэлгэрэнгүй...
 
Нийслэл , дүүргийн шүүхийн иргэний хэргийн шүүгчдийн ээлжит сургалт эхэллээ. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   

 

Үүсгэсэн огноо 2013 оны 11 сарын 6, Лхагва гариг, 15:11

2013 оны 11 дүгээр сарын 5 ны өдөр Нийслэл , дүүргийн шүүхийн иргэний хэргийн шүүгчдийн 2013 оны ээлжит сургалт эхэллээ.

Дэлгэрэнгүй...
 
“Шүүхийн шинэчлэл” шилдэг бүтээлийн уралдааны болзол PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   

Үүсгэсэн огноо 2013 оны 11 сарын 6, Лхагва гариг, 7:50

1. Зорилго

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлч, сурвалжлагчдаар дамжуулан олон нийтэд Шүүхийн шинэтгэлийн тухай багц хуулийг сурталчилан таниулах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Шүүхийн шинэчлэл” нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлаж байна.

2. Хамрах хүрээ

Телевиз, радио, сонин, сэтгүүл, цахим хуудас зэрэг олон нийтийн мэдээллийн бүх төрлийн хэрэгслийн сэтгүүлч, уран бүтээлчдэд уралдаан нээлттэй. Нэг байгууллагаас оролцох сэтгүүлч болон нэг сэтгүүлчээс ирүүлэх бүтээлийн тоонд хязгаар тавихгүй. Түүнчлэн оролцогчдыг зөвхөн мэргэжлийн сэтгүүлчдээр хязгаарлахгүй.

3. Сэдэв:

  • Шүүхийн үйл ажиллагаа ил тод нээлттэй байх зарчим
  • Шүүхийн эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ
  • Шүүхэд иргэдийн төлөөлөгчийн оролцоо
  • Шүүгчийн хараат бус байдал
Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 54-с 9

Shuukh.mn

Танд хэрвээ манай гаргасан шийдвэрээс харах зүйл байгаа бол ЭНД дарж Shuukh.mn хуудсанд хандаж харна уу

Манай сайтад

Манайд 28 зочид онлайн

Тунхаг

 

Санал асуулга

Шүүх, шүүхийн байгууллагатай холбоотой мэдээллийг хаанаас авдаг вэ?