Сонгинохайрхан дүүргийн шүүх
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧДИЙН НЭРСИЙН ЖАГСААЛТ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   

 

Үүсгэсэн огноо 2013 оны 11 сарын 19, Мягмар гариг, 8:48

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлөөс сонгон шалгаруулалт явуулах тухай зарыг шалгаруулалт явуулахаас 30-аас доошгүй хоногийн өмнө буюу 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарласан.

Дэлгэрэнгүй...
 
Хуралдаан товлон зарлах тухай PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   

Үүсгэсэн огноо 2013 оны 11 сарын 15, Баасан гариг, 9:06

 
Шүүхүүд шинэ машинтай боллоо PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   

 

Үүсгэсэн огноо 2013 оны 11 сарын 14, Пүрэв гариг, 11:37

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхүүдийн нүүдэллэн ажиллах, шүүхүүдийн үйл ажиллагааг хурдан шуурхай болгох, иргэдэд хүрч ажиллах боломжийг олгох үүднээс Архангай, Говьсүмбэр, Дорноговь зэрэг 10 шүүхэд 11 сарын 13-ны өдөр Toyota Landcruser Parado 150 маркын авто машин өглөө.

Дэлгэрэнгүй...
 
"Дэнс" нэвтрүүлэг UBS телевизээр 18:30 минутанд гарна. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   

 

Өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Дэнс" нэвтрүүлэг UBS телевизээр 18 цаг 30 минутаас "Шүүхийн хараат бус байдал" сэдвээр та бүхэнд хүрнэ. Давталт нь баасан гаригийн 08 цагаас гарна. Түүнчлэн тухайн сэдвээр бэлтгэсэн нэвтрүүлэг Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогоор 19 цаг 40 минутаас орон даяар сонсогч нарт хүрнэ.

Хүлээн авч үзэж, сонсоно уу.

 
Загвар шалгаруулах уралдааны удирдамж PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН БЭЛГЭДЭЛ, ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНИЙ ЭНГЭРИЙН ТЭМДЭГ,

ШҮҮХИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ТЭМДЭГНИЙ ЗАГВАР ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

2013.11.11 Улаанбаатар хот

Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааны зорилго, зорилтыг илэрхийлсэн, утга санаа, агууламж, цар хүрээг бүрэн илтгэх Шүүхийн ерөнхий зөвлөлийн бэлгэдэл, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний энгэрийн тэмдэг, Шүүхийн тэргүүний ажилтан тэмдэгний загвар бүтээх уралдааныг мэргэжлийн байгууллага, дизайнер, зураач, урчууд, мэргэжлийн сургуулийн оюутныдунд зарлаж байна.

Бүтээлд тавигдах шаардлага:

1. Adobe Photoshop, Corel Draw, InDesign зэрэг тусгай мэргэжлийн програм болон гараар зурсан бүтээл байна.

2. Бүтээл нь өндөр нягтралтай (300 dpi) байх шаардлагатай бөгөөд уралдаанд бүтээлээ файл хэлбэрээр gif, jpeg форматтай хувилбарыг ирүүлнэ.

3. Гараар зурсан бүтээлийг өнгөт хувилбараар А4 хэмжээний цаасан дээр 2 хувь үйлдэн бүтээлийн тайлбарын хамт ирүүлнэ. Мөн уралдаанд оролцогчийн овог, нэр, холбоо барих утас хаяг байна.

4. Бэлгэдлийг зураг, графикаар дүрслэхээс гадна текст оролцуулж болно.

5.Тэргүүний ажилтан тэмдэгний загварт ШҮҮХИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН хэмээн заавал бичигдсэн байна. Мөн загвар нь төмөр суурин дээр өнгөт төмөрлөгөөр товойлгон, паалантай хэвлэгдэхээр зохиомжлоно.

6. Бүтээлийг интернэт, телевиз, видео, сурталчилгааны самбар, сонин сэтгүүл, хэвлэмэл хуудас, ил захидал, сурталчилгааны материал, зурагт хуудас, даавуун болон бусад материалууд дээр хэвлэгдэх боломжтой бөгөөд жижгээс том хүртэл хэмжээг нь өөрчилж болохоор зохиогдоно.

7. Уралдаанд оролцогч нь зөвхөн өөрийн зохион бүтээсэн дизайн загвараар өрсөлдөнө.

8. Уралдаанд шалгарсан бүтээлүүд нь зохион байгуулж буй байгууллагын өмч болж, зохиогчийн эрхийн хуулийн дагуу оюуны өмчийн бүтээл болон хамгаалагдана.

9. Уралдаанд нэг уран бүтээлч хэдэн ч загвараар оролцож болох бөгөөд бүтээл тус бүрийг тайлбарласан утга санааны тайлбарыг хамт хавсаргана.

Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 54-с 8

Shuukh.mn

Танд хэрвээ манай гаргасан шийдвэрээс харах зүйл байгаа бол ЭНД дарж Shuukh.mn хуудсанд хандаж харна уу

Манай сайтад

Манайд 22 зочид онлайн

Тунхаг

 

Санал асуулга

Шүүх, шүүхийн байгууллагатай холбоотой мэдээллийг хаанаас авдаг вэ?