Сонгинохайрхан дүүргийн шүүх
Хуралдаан товлон зарлах тухай /2013 оны 11 сарын 29 өдөр дугаар 67/ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   

 

Үүсгэсэн огноо 2013 оны 11 сарын 29, Баасан гариг, 15:33

 

 
Улсын Дээд Шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн удирдлагуудын уулзалт боллоо PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   

 

Үүсгэсэн огноо 2013 оны 11 сарын 28, Пүрэв гариг, 15:58

Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн удирдах ажилтнууд шүүхийн багц хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр уулзаж ярилцлаа.

Дэлгэрэнгүй...
 
Н.Лүндэндорж: Шүүгчийн цалинг УИХ тогтоосон PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   

 

Үүсгэсэн огноо 2013 оны 11 сарын 27, Лхагва гариг, 9:10

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга, профессор Н.Лүндэндоржийг “Ярилцах танхим”-даа урилаа.

 

-Төсөв батлагдлаа. Шүүхийн төсвийн тухайд энэ жил их онцлогтой байлаа. Мөн өөрсдөө төсөвлөсөн, өргөн барьсан энэ тэр гээд багагүй хэл, ам дагуулсан. Энэ талаар та ямар тайлбар хэлэх бол?

-Ярих, бодох юм их үлдлээ. Шуудхан хэлэхэд шүүхийн хараат бус байдлыг хамгаалахад Шүүхийн тухай хууль тогтоомжийн хүч дутаж байна. Шүүхийн эдийн засгийн хараат бус байдлыг хамгаалах, хангах асуудал ихээхэн зовлон туулах бололтой. Шүүхийн тухай багц хуулийн олон заалт 2014 оны төсөв хэлэлцэх, батлах үеэр зөрчигдлөө. Гэхдээ энэ бүгдийн гол шалтгаан эдийн засгийн хямрал юм уу даа. XX зууны 30-аад оны АНУ-ын эдийн засгийн хямралын үед Рузвельтийн New Deal хөтөлбөр хэрэгжиж байхад тэнд Үндсэн хууль, хууль дээдлэх ёс бараг мартагдсан байсан юм гэсэн. Ингэж л цайруулан бодож, тайвширч сууна.

-Эдийн засаг хямраагүй байвал яах вэ?

-Хямарсан нь үнэн байх аа. Олон жил өвдөг шороодож байж эрх авсан олонхи өөрийн намаас нэр дэвшсэн Ерөнхийлөгчийнхөө эхлүүлсэн шүүхийн реформыг хэрэгжих нөхцөлд ухаан, сэтгэл дутаж, тээг тавьж суувал тун ч арчаагүй хэрэг болно биз дээ.

Дэлгэрэнгүй...
 
"Дэнс" нэвтрүүлэг NTV телевизээр 22:30 минутанд гарна. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   

 

Үүсгэсэн огноо 2013 оны 11 сарын 21, Пүрэв гариг, 14:58

Өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Дэнс" нэвтрүүлэг NTV телевизээр 22 цаг 30 минутаас "Шүүгчийн хараат бус байдал" сэдвээр та бүхэнд хүрнэ. Хүлээн авч үзнэ үү.

 
Шүүхийн шинэтгэл замаа андуурав уу PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   

 

Үүсгэсэн огноо 2013 оны 11 сарын 20, Лхагва гариг, 12:06

Эрх баригчдын өмнөө барьдаг зүйл нь шүүхийн шинэтгэл болсныг та бүхэн анзаарсан байх. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, салбарын яам гээд хаа газрын хийж амжуулсан ажлын тэргүүн эгнээнд шүүхийн шинэтгэл дурдагдаж, товчхондоо нүүрээ тахлах хэрэгсэл нь болсон. Үгүйсгэхгүй, шинэтгэл эхэлсэн учраас. Хууль эрхзүйн баримт бичгүүд батлагдсан нь том эхлэл. Харин энэ эхлэлийг хэрхэн үргэлжүүлэхээс шинэтгэл шууд хамааралтай. Өөрөөр хэлбэл, шүүхийн шинэтгэл нэр төдийхөн үлдэх үү, бодит ажил болох уу гэдэг нь цаасан дээрх хуулиар бус амьдралд хэрэгжих үйл явцаар илэрнэ. Гэтэл шинэтгэлийн үргэлжлэл зөв замаар явах эсэх нь эргэлзээтэй болж эхлэв. Энэ хардлагаа хоёр сэжүүрээр тайлбарлахыг хичээв.

Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 54-с 7

Shuukh.mn

Танд хэрвээ манай гаргасан шийдвэрээс харах зүйл байгаа бол ЭНД дарж Shuukh.mn хуудсанд хандаж харна уу

Манай сайтад

Манайд 30 зочид онлайн

Тунхаг

 

Санал асуулга

Шүүх, шүүхийн байгууллагатай холбоотой мэдээллийг хаанаас авдаг вэ?