Сонгинохайрхан дүүргийн шүүх
Шүүхийн тамгын хэлтэс, албаны дарга нарын сургалт эхэллээ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2012 оны 11-р сарын 29, Пүрэв гариг, 03:34

Шүүхийн Ерөнхий зөвлөл, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах” төсөлтэй хамтарч Шүүхийн тамгын хэлтэс, албаны дарга нарт зориулсан сургалтыг 4 дэх жилдээ зохион байгуулж байна. Өнөөдөр Нийслэлийн болон орон нутгийн 40 тамгын хэлтэс, албаны дарга нар 3 хоногын хугацаатай сургалтанд хамрагдана. Энэ удаагын сургалт, Шүүхийн шинэтгэлийн багц хуулиуд батлагдсан жил болж байгаагаараа онцлого. Сургалт шүүхийн багц хуулиудыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн  үйл ажиллагаа болон 2013 оны 1 дүгээр сараас шинээр хэрэгжиж эхлэх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “Иргэн-1” програмыг танилцуулахад чиглэгдэнэ.
Сургалтыг нээж Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг нээж үг хэлсэн. Тэрээр “Шүүхийн тухай хууль, холбогдох хууль тогтоомж болон Шүүхийн Ерөнхий зөвлөлийн бодлого, гаргасан шийдвэрийг  “газар дээр нь” зохион байгуулж, гардан хэрэгжүүлэх үүргийг аймаг, нийслэлийн болон нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн тамгын хэлтэс, сум дунд, дүүргийн шүүхийн тамгын албадууд хүлээж, шүүхийн зохион байгуулалт,хүний нөөц, төсөв, санхүүгийн менежментийг хэрэгжүүлэн шүүхийн захиргааны удирдлагын нэгдмэл тогтолцоог бүрдүүлж байдаг” гэж дурьдсан. Шүүхийн тамгын хэлтэс, албадын дарга нар шүүхийн багц хуулиудыг хэрэгжүүлэх ажилд шүүхийн хамт олныг зохион байгуулах  үүргийг хүлээж байна.



Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Хэвлэл мэдээлэл,
олон нийттэй харилцах алба
Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 3-р сарын 18, Даваа гариг, 08:25
 
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиар нээлттэй хэлэлцүүлэг хийнэ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2012 оны 11-р сарын 22, Пүрэв гариг, 19:22

Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс Монголын Үндэсний олон нийтийн телевизтэй Шүүхийн багц хуулиудын талаар цуврал нэвтрүүлэг хийхээр тохирч, гэрээ байгуулсан билээ. Энэ нэвтрүүлгийн дөрөв дэх болох Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиар хийх “Нээлттэй хэлэлцүүлэг” нэвтрүүлэг 2012 оны 11 дүгээр сарын 22-ны 21 цаг 25 минутаас Монголын Үндэсний олон нийтийн телевизээр гарна.

Нэвтрүүлэгт Нийслэлийн шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн П.Золзаяа, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч Ж.Сэлэнгэ, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Оюундарь, Баянзүрх дүүргийн шүүх дэх Эвлэрүүлэн зуучлах хэсгийн эвлэрүүлэн зуучлагч  Х.Ариунаа, МӨХ-ны дэргэдэх Иргэний хэрэгт эвлэрүүлэн зуучлах төвийн зуучлагч, өмгөөлөгч Л.Өлзийхүү нар оролцох юм.

Уг нэвтрүүлгээр 2013 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, эвлэрүүлэн зуучлалын ажиллагааны ач холбогдол, энэ хүрээнд хэрэгжсэн төсөл, түүний үр дүн зэргийн талаар ярилцана.

Нэвтрүүлэг шууд явах бөгөөд 1 цагийн турш үргэлжлэх юм. Мөн нэвтрүүлэгт хууль зүйн сургуулийн оюутнууд оролцож сонирхсон асуултаа асуух бөгөөд иргэд ч нэвтрүүлгийн утсаар холбогдон хүссэн асуултдаа хариулт авах боломжтой.

Бүх шатны шүүхийн шүүгч, ажилтнууд Шүүхийн тухай багц хуулийн хүрээнд хийгдэж байгаа нэвтрүүлгүүдийн талаарх сэтгэгдэл, санал шүүмжлэлээ Улсын Дээд шүүх болон Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албадад ирүүлж болно.

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 3-р сарын 18, Даваа гариг, 08:26
 
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Э.Золзаяа, Булган аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Цолмонбаатар PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2012 оны 11-р сарын 22, Пүрэв гариг, 19:20

Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Дээд шүүх, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс хамтарч Иргэний эрх зүйн шүүгч-багшаар 3 шүүгчийг 2012 онд шинээр бэлтгэж эхэлсэн ба шүүгч-багшаар бэлтгэгдэж буй Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Э.Золзаяа, Булган аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Цолмонбаатар нар 2012 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2012 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл ХБНГУ-ын Бавари мужийн Штраубинг хотын анхан шатны шүүх дээр тус шүүхийн ерөнхий шүүгч ноён Рудольф Хелмхагены удирдлага дор шүүгчдийн давтан сургалтын үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах дадлагажих сургалтанд амжилттай хамрагдаад ирлээ.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 11-р сарын 22, Пүрэв гариг, 19:21
Дэлгэрэнгүй...
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2012 оны 10-р сарын 16, Мягмар гариг, 13:24

 

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хүрээнд 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 187 дугаар зарлигаар Хөхийсүрэнгийн Батсүрэн, Хээмчигийн Сонинбаяр нарыг Улсын Дээд шүүхийн шүүгчийн, Жаргалсайханы Оюунтунгалаг, Чагдаагийн Хосбаяр нарыг Нийслэлийн шүүхийн шүүгчийн, Ванд-Очирын Цэцэнбилэгийг Архангай аймаг дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн, Махайн Ризаг Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн, Адьяахүүгийн Сарантуяаг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн, Боролзойн Халиуныг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томиллоо.

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 3-р сарын 18, Даваа гариг, 08:27
 
<< Эхлэх < Өмнөх 51 52 53 54 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 54-с 54

Shuukh.mn

Танд хэрвээ манай гаргасан шийдвэрээс харах зүйл байгаа бол ЭНД дарж Shuukh.mn хуудсанд хандаж харна уу

Манай сайтад

Манайд 82 зочид онлайн

Тунхаг

 

Санал асуулга

Шүүх, шүүхийн байгууллагатай холбоотой мэдээллийг хаанаас авдаг вэ?