Сонгинохайрхан дүүргийн шүүх
МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГЫН ЗАХИРАМЖ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2013 оны 1-р сарын 31, Пүрэв гариг, 02:47

МОНГОЛ УЛСЫН
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН
ДАРГЫН ЗАХИРАМЖ

 

2013 оны 01 сарын 31 өдөр                                                 Дугаар 11                                                   Улаанбаатар хот

Дэд ажлын хэсгүүд байгуулах тухай

 

Шүүхийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсэгт заасныг баримтлан  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Шүүхийн тухай багц хуулиудын дагаж мөрдөх хугацааг урагшлуулж байгаатай холбогдуулан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2012 оны 46 дугаар захирамжид дурдсан ажлын хэрэгжилтийг түргэтгэх, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор шүүхийн багц хуулиудад заасан дүрэм, журмын төслийг холбогдох хуулиудтай нийцүүлэн 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор боловсруулж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанд танилцуулж батлуулах, зохион байгуулах үүрэг бүхий дэд ажлын хэсгүүдийг хавсралтын дагуу байгуулсугай.

2. Энэхүү захирамжийн хавсралтад заасан дүрэм, журмын төслийн дэд ажлын хэсгүүд ажлын нягт уялдаа холбоотойгоор хамтран ажиллах шаардлагатайн зэрэгцээгээр үйл ажиллагааныхаа явцын талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2012 оны 46 дугаар захирамжид заасан ажлын хэсэгт тогтмол мэдээлж байхыг ажлын хэсгийн ахлагч нарт тус тус даалгасугай.

3. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2012 оны 46 дугаар захирамжид дүрэм, журам боловсруулах үүрэгтэй шүүгч, ажилтнууд хариуцсан дүрэм, журмын анхдагч төслөө нэн яаралтай гүйцээн боловсруулж, хавсралтад заасан харьяалах дэд ажлын хэсэгт холбогдох судалгаа, материалын хамт хүлээлгэн өгөхийг даалгасугай.

4. Ажлын хэсгийн үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахыг нийт шүүхийн Ерөнхий шүүгч, Тамгын газар, хэлтэс, албаны дарга нарт үүрэг болгосугай.

 

ДАРГА                                               Ц.ЗОРИГ

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 2-р сарын 14, Пүрэв гариг, 02:55
 
ШҮҮХ БАЙГУУЛАХ ТУХАЙ PDF Хэвлэх И-мэйл

ШҮҮХ БАЙГУУЛАХ ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

1 дүгээр зүйл.Аймаг, нийслэлийн давж заалдах шатны шүүхийг иргэний, эрүүгийн болон захиргааны шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж, тэдгээрийн байршил, нутаг дэвсгэрийн харьяаллыг дор дурдсанаар тогтооно:

 

Шүүхийн нэр

Байрших газрын нэр

Нутаг дэвсгэрийн

харьяалал

Нэг.Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

1

Иргэний хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүх

Хэрлэн сум

/Дорнод аймаг/

Дорнод, Сүхбаатар аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж болон Хэнтий аймгийн Цэнхэр-Мандал сумаас бусад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж

2

Иргэний хэргийн давж заалдах шатны 2 дугаар шүүх

Сайншанд сум

/Дорноговь аймаг/

Говьсүмбэр, Дорноговь аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж болон Дундговь аймгийн Баянжаргалан, Цагаандэлгэр сумд

3

Иргэний хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүх

Даланзадгад сум

/Өмнөговь аймаг/

Өмнөговь аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж болон Дундговь аймгийн Баянжаргалан, Цагаандэлгэр сумдаас бусад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж

4

Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүх

Арвайхээр сум

/Өвөрхангай аймаг/

Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж болон Төв аймгийн Эрдэнэсант сум

5

Иргэний хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүх

Улиастай сум

/Завхан аймаг/

Говь-Алтай, Завхан аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж

6

Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүх

Жаргалант сум

/Ховд аймаг/

Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж

7

Иргэний хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүх

Баян-Өндөр сум

/Орхон аймаг/

Булган, Орхон аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж

8

Иргэний хэргийн давж заалдах шатны 8 дугаар шүүх

Мөрөн сум

/Хөвсгөл аймаг/

Хөвсгөл аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж

9

Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүх

Дархан сум

/Дархан-Уул аймаг/

Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж болон Төв аймгийн Сүмбэр, Жаргалант, Борнуур, Батсүмбэр сумд

10

Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх

Улаанбаатар хот

Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж болон Төв аймгийн Зуунмод, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Баянцогт, Баянцагаан, Баянхангай, Бүрэн, Дэлгэрхаан, Сэргэлэн, Лүн, Өндөрширээт, Архуст, Аргалант, Цээл, Баянчандмань, Заамар, Угтаалцайдам, Мөнгөнморьт, Баяндэлгэр, Баян, Эрдэнэ, Баянжаргалан сумд, Хэнтий аймгийн Цэнхэр-Мандал сум

Хоёр.Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх

1

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүх

Хэрлэн сум

/Дорнод аймаг/

Дорнод, Сүхбаатар аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж болон Хэнтий аймгийн Цэнхэр-Мандал сумаас бусад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж

2

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2 дугаар шүүх

Сайншанд сум

/Дорноговь аймаг/

Говьсүмбэр, Дорноговь аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж болон Дундговь аймгийн Баянжаргалан, Цагаандэлгэр сумд

3

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүх

Даланзадгад сум

/Өмнөговь аймаг/

Өмнөговь аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж болон Дундговь аймгийн Баянжаргалан, Цагаандэлгэр сумдаас бусад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж

4

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүх

Арвайхээр сум

/Өвөрхангай аймаг/

Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж болон Төв аймгийн Эрдэнэсант сум

5

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүх

Улиастай сум

/Завхан аймаг/

Говь-Алтай, Завхан аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж

6

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүх

Жаргалант сум

/Ховд аймаг/

Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж

7

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүх

Баян-Өндөр сум

/Орхон аймаг/

Булган, Орхон аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж

8

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 8 дугаар шүүх

Мөрөн сум

/Хөвсгөл аймаг/

Хөвсгөл аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж

9

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүх

Дархан сум

/Дархан-Уул аймаг/

Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж болон Төв аймгийн Сүмбэр, Жаргалант, Борнуур, Батсүмбэр сумд

10

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх

Улаанбаатар хот

Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж болон Төв аймгийн Зуунмод, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Баянцогт, Баянцагаан, Баянхангай, Бүрэн, Дэлгэрхаан, Сэргэлэн, Лүн, Өндөрширээт, Архуст, Аргалант, Цээл, Баянчандмань, Заамар, Угтаалцайдам, Мөнгөнморьт, Баяндэлгэр, Баян, Эрдэнэ, Баянжаргалан сумд, Хэнтий аймгийн Цэнхэр-Мандал сум

Гурав.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх

1

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх

Улаанбаатар хот

Монгол Улсын засаг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж

 

2 дугаар зүйл.Анхан шатны шүүхийн байршил, тэдгээрийн нутаг дэвсгэрийн харьяаллыг дор дурдсанаар тогтооно:

Дэлгэрэнгүй...
 
И-мэйл kIMG_6658Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Кыргыз Улсад 2012 оны 12 дугаар сарын 11-14-ний өдрүүдэд хийсэн ажлын айлчлалд шүүхээс Улсын Дээд шүүхийн Иргэний танхимын тэргүүн Б.Ундрах, Шү PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2012 оны 12-р сарын 19, Лхагва гариг, 01:46

И-мэйл

kIMG_6658Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Кыргыз Улсад 2012 оны 12 дугаар сарын 11-14-ний өдрүүдэд хийсэн ажлын айлчлалд шүүхээс  Улсын Дээд шүүхийн Иргэний танхимын тэргүүн Б.Ундрах, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Н.Ганбаяр нар оролцлоо.

Төлөөлөгчид  хөтөлбөрийн дагуу 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Бүгд Найрамдах Кыргыз Улсын Дээд шүүхэд зочилсон бөгөөд тэднийг Бүгд Найрамдах Кыргыз улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Феруза Джамашева, Дээд шүүхийн орлогч Канатбек Турганбеков, Гульбара Калиева, Олон нийт болон гадаад улсын харилцаа хамтын ажиллагааны газрын дарга Азиз Досмамбетов нар болон албаны бусад хүмүүс хүлээн авч уулзав.

Ерөнхий  шүүгч Феруза Джамашева Киргиз улсад өрнөж эхэлж байгаа шүүхийн шинэчлэл, шүүгчдийн сонгон шалгаруулалт, шүүхийн хараат бус, бие даасан байдал, шүүгчийн ёс зүй, хэргийг хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх, шүүгч шударга байх шаардлага, Шүүгчдийн зөвлөлийн үүрэг зэрэг асуудлын талаар товч танилцуулж, санал солилцлоо.

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 3-р сарын 18, Даваа гариг, 08:25
Дэлгэрэнгүй...
 
Шүүхийн тухай хуулийн талаар нэвтрүүлэг гарна PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2012 оны 12-р сарын 07, Баасан гариг, 05:13

Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн хамтарсан “Шүүхийн тухай багц хуулийг сурталчлах ажлын төлөвлөгөө”-нд тусгагдсаны дагуу Монголын Үндэсний олон нийтийн телевизтэй гэрээ хийн цуврал нэвтрүүлэг явуулж байгаа билээ.

Эдгээр нэвтрүүлгийн тав дахь нь болох “Шүүхийн тухай багц хуулиас: Шүүхийн тухай хууль” нэвтрүүлэг 2012 оны 12 дугаар сарын 6-ны пүрэв гаригийн 19 цаг 40 минутаас Монголын Үндэсний олон нийтийн телевизээр нэвтэрнэ.

Нэвтрүүлэгт Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн О.Зандраа, Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга Д.Эрдэнэчулуун, Улсын Дээд шүүхийн Дотоод ажил, зохион байгуулалт, хяналтын албаны дарга Ж.Наранпүрэв, Нийслэлийн шүүхийн Тамгын хэлтсийн дарга Н.Дагва, Төв аймгийн шүүхийн шүүгч Н.Түвшинжаргал, Багахангай-Налайх дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч Д.Бавуу нар оролцсон.

Нэвтрүүлгийн талаарх санал сэтгэгдлээ Улсын Дээд шүүх болон Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албадад ирүүлж болно.

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 3-р сарын 18, Даваа гариг, 08:16
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2012 оны 11-р сарын 29, Пүрэв гариг, 03:36

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хүрээнд 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 203 дугаар зарлигаар З.Түвшинтөгсийг Нийслэлийн Налайх дүүргийн шүүхийн шүүгчийн, Н.Гэрэлтуяаг Увс аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн, Б.Отгонбямбыг Ховд аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн, Б.Дэлгэрцэцэгийг Ховд аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн, Ц.Дайрийжавыг Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томиллоо.

Шинээр томилогдсон шүүгчдийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг хүлээн авч уулзлаа.

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 3-р сарын 18, Даваа гариг, 08:16
Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэх < Өмнөх 51 52 53 54 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 54-с 53

Shuukh.mn

Танд хэрвээ манай гаргасан шийдвэрээс харах зүйл байгаа бол ЭНД дарж Shuukh.mn хуудсанд хандаж харна уу

Манай сайтад

Манайд 52 зочид онлайн

Тунхаг

 

Санал асуулга

Шүүх, шүүхийн байгууллагатай холбоотой мэдээллийг хаанаас авдаг вэ?