Сонгинохайрхан дүүргийн шүүх
Шүүхийн мониторингийн зөвлөлийн 2-р сарын хуралдаан болов. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2013 оны 3-р сарын 04, Даваа гариг, 09:10
Шүүхийн мониторингийн зөвлөлийн 2-р сарын хуралдаан болов.

Шүүхийн Мониторингийг хэрэгжүүлэх зөвлөлийн ажлын хэсгийн ээлжит хуралдаан 2013 оны 02 дугаар сарын 25-нд болов.

Хуралдаанд зөвлөлийн ахлагч Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Б.Ундрах, ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Н.Дагва, гишүүн Судалгааны төвийн захирал Ч.Нямсүрэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт, Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа, Нийслэлийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Батцэрэн,  Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн хэлтсийн дарга С.Энхбаяр, С.Жанхор, Мэдээлэл технологийн тасгийн дарга Д.Мөнхзориг, Шүүхийн Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах” төслийн ажилтан Б.Жавхлан, Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төслийн зохицуулагч Ока Хидео, ажилтан Оюу, ШЕЗ-ийн Ажлын албаны референт Б.Энхболд нар оролцов.

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 3-р сарын 04, Даваа гариг, 09:13
Дэлгэрэнгүй...
 
О.Зандраа: Дээд шүүх хуулийн тайлбарыг хэрэг маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргана PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2013 оны 3-р сарын 04, Даваа гариг, 08:27

Шүүхийн тухай багц хуулиудыг ирэх 4 дүгээр сарын 15-ны өдрөөс дагаж мөрдөж эхэлнэ. Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн О.Зандраатай уулзаж, эдгээр хуулиудтай холбоотой зарим асуултад хариулт авлаа.

-Шүүхийн тухай хуулиар давж заалдах шатны шүүхийг тойргийн журмаар байгуулах болсон. Яг аль аймагт тойргийн шүүхүүд байгуулагдах вэ гэдгээс яриагаа эхлэх үү?

-Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт “Улсын Дээд шүүхээс бусад шүүхийг нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны тоог харгалзан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийг харьяалуулан эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулна” гэсэн заалтын хэрэгжилтийг хангаж, Улсын Их Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр баталсан Шүүх байгуулах тухай /Шинэчилсэн найруулга/ хуулиар Аймаг, нийслэлийн давж заалдах шатны шүүхийг Иргэний, Эрүүгийн болон Захиргааны хэргийн шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж, тэдгээрийн байршил, нутаг дэвсгэрийн харьяаллыг доорх байдлаар тогтоож өглөө.

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 3-р сарын 04, Даваа гариг, 09:13
Дэлгэрэнгүй...
 
Эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх сургалт явагдаж байна PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2013 оны 2-р сарын 21, Пүрэв гариг, 00:41

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж УИХ-аас баталсан Шүүхийн тухай багц хууль ирэх 4 дүгээр сарын 15-ны

өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Шүүхийн бүтэц, тогтолцоо, орон тоо, эрх зүйн орчин зэрэгт цоо шинэ олон өөрчлөлтүүд

орж буй эдгээр хуулиудыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс

олон ажлуудыг зохион байгуулж байна. Эдгээрийн нэг нь Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Японы

олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллагаас хамтран зохион байгуулж буй эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх

сургалт юм.

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 3-р сарын 04, Даваа гариг, 09:17
Дэлгэрэнгүй...
 
МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2013 оны 2-р сарын 07, Пүрэв гариг, 03:15

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН 2013.02.07-ны
ӨДРИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

Монгол Улсын ШЕЗ-ийн ээлжит хуралдаан 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хуралдаж  11 асуудал хэлэлцлээ.

Тус хуралдаанаар Б.Манлайбаатарыг Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн, Д.Нямыг Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчийн, Д.Оюунбатыг  Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн, З.Болдбаатарыг Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн, Э.Оюун-Эрдэнийг Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн, Ч.Батчимэг, Г.Солонго нарыг Өмнөговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн, М.Баясгаланг Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн, С.Батгэрэлийг Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ.

Мөн Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын албан тушаалаас Н.Ганбаярыг чөлөөлж, Н.Дагвыг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын албан тушаалд томилж, зарим шүүгчид зэрэг дэвийг нэмэгдүүлэн олгох тухай  асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

ШЕЗ-ийн ажлын алба
Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 2-р сарын 14, Пүрэв гариг, 03:19
 
ШЕЗ-ын хэлтэс, албадын дарга нар Хэвлэл мэдээллийн байгууллагынхантай уулзлаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2013 оны 2-р сарын 05, Мягмар гариг, 02:58

321

ШЕЗ-ийн Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албанаас зохион байгуулсан Хэвлэл мэдээллийн байгууллагынхантай уулзах уулзалт Төр захиргааны “Элит” төвд 2 сарын 1-ны өдөр боллоо. Энэ уулзалтанд ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, МУ-ын Гавъяат  хуульч Н.Ганбаяр, Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албаны дарга, МУ-ын Гавъяат  хуульч, Хууль зүйн ухааны доктор (Ph.D), Л.Бямбаа, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Энхбаяр, Хүний нөөцийн хэлстийн дарга Б.Энхбаатар, Санхүү, хангамжын хэлтсийн референт Н.Булгамаа, Мэдээлэл технологийн тасгийн дарга Д.Мөнхзориг нар оролцож Шүүхийн ерөнхий зөвлөл нь хуулиар олгогдсон эрх үүрэг, ажлын онцлогыг чиглэл чиглэлээр Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчдөд мэдээлэл хийлээ.

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 2-р сарын 14, Пүрэв гариг, 03:28
Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэх < Өмнөх 51 52 53 54 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 54-с 52

Shuukh.mn

Танд хэрвээ манай гаргасан шийдвэрээс харах зүйл байгаа бол ЭНД дарж Shuukh.mn хуудсанд хандаж харна уу

Манай сайтад

Манайд 54 зочид онлайн

Тунхаг

 

Санал асуулга

Шүүх, шүүхийн байгууллагатай холбоотой мэдээллийг хаанаас авдаг вэ?