Сонгинохайрхан дүүргийн шүүх
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ МЭРГЭШСЭН АЛБАН ХААГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2013 оны 3-р сарын 12, Мягмар гариг, 05:11

 

123456

Шүүхийн Ерөнхий зөвлөл болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Нийслэлийн шүүхээс хамтран  шүүхийн захиргааны мэргэшсэн албан хаагч нарт зориулсан анхан шатны сургалтыг 2013 оны 03 дугаар сарын 11-нээс 15-ны өдрүүдэд  Нийслэлийн шүүхийн байранд зохион байгуулж байна.

Уг сургалтын зорилго нь шүүхийн захиргааны ажилтанг бэлтгэх, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн давтан сургах явдал юм.  Шүүхийн захиргааны удирдлага, хэргийн хөдөлгөөний менежмент, шүүхийн захиргааны ажилтны ёс зүй, харилцааны сэтгэл зүй, мэдээлэл технологи, шүүхийн хэвлэл мэдээллийн эрх зүйн шинэчлэл, албан хэрэг хөтлөлт зэрэг сэдвээр хичээл явагдана

Дэлгэрэнгүй...
 
Шүүхэд сервер, сүлжээний тоног төхөөрөмж нийлүүллээ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2013 оны 3-р сарын 07, Пүрэв гариг, 05:06

Монгол Улсын шүүхийн цахим засаглалыг хөгжүүлэх, мэдээлэллийн технологийн дэд бүтцийг сайжруулах зорилтын хүрээнд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төслийн санхүүжилтээр техник, тоног төхөөрөмж нийлүүлэхээр тохиролцсон билээ. Энэхүү төслийн хүрээнд 2011 онд 4 шүүхэд, 2012 онд 10 шүүхэд иж бүрэн сервер, сүлжээний тоног төхөөрөмжүүдийг нийлүүлсэн юм.

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 3-р сарын 12, Мягмар гариг, 05:21
Дэлгэрэнгүй...
 
Д.Түмэнжаргалд холбогдох хэрэг PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2013 оны 3-р сарын 11, Даваа гариг, 05:54

Шүүгдэгч Д.Түмэнжаргалд холбогдох эрүүгийн хэргийг тус дүүргийн шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хянан хэлэлцэж шүүгдэгч Д.Түмэнжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 3-р сарын 11, Даваа гариг, 06:19
 
ХУУЛЬ ХЭРЭГЖИХИЙН ӨМНӨ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2013 оны 3-р сарын 07, Пүрэв гариг, 00:47

 

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгч С.Амардэлгэр, Ш.Оюунханд, Тамгын албаны дарга Д.Батсайхан нар 2013 оны 3 дугаар сарын 7-ны өдөр тус дүүргийн Татварын хэлтсийн ажилтнуудад шүүхийн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд 2013 оны  4 дүгээр сарын 15 наас хэрэгжиж эхлэх Шүүхийн тухай багц хуулийн талаар мэдээлэл өглөө.

Мөн Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг сурталчилж, шүүхийн бус байгууллагын дэргэдэх эвлэрүүлэн зуучлалын эрх хэмжээ, үйл ажиллагааны талаар Татварын хэлтсийн ажилтнуудын сонирхсон асуултад хариулж, харилцан ярилцлага хийв.

Мөн татварын байгууллага нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор оролцох нь түгээмэл байдаг тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын талаар татварын байцаагчид сонирхсон асуултандаа хариулт авлаа.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 3-р сарын 12, Мягмар гариг, 05:15
 
Эрүүгийн эрх зүйн шүүгч багш нарт зориулсан ээлжит сургалт PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2013 оны 3-р сарын 04, Даваа гариг, 09:15

 

Still0228_00000

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2013 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсанаар Эрүүгийн эрх зүйн шүүгч багш  нарт зориулсан ээлжит үргэлжилсэн сургалт  2013 оны 02 дугаар сарын 28 нд  Ханнс-Зайдел сангийн байранд эхэллээ. Сургалт 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 3 ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Тус сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл, Ханнс-Зайделийн сантай хамтран зохион байгуулж, ХБНГУ-ын Мюнхений Их сургуулийн Эрүүгийн эрх зүйн хүрээлэнгийн багш, доктор Петер Казиске удирдан явуулж байна.

Сургалтанд Улсын Дээд шүүх, Нийслэлийн шүүх болон орон нутгийн шүүхүүдээс эрүүгийн эрх зүйн чиглэлээр бэлтгэгдсэн  шүүгч – сургагч багш  нар оролцож “ Хүний халдашгүй байх эрх”, “Иргэний орон байрны халдашгүй байдлыг хангах”, “Иргэний хувийн ба гэр бүл”, “Захидал харилцааны нууцыг хамгаалах асуудал”, “Шүүн таслах ажиллагаа талуудын эрх тэгш байдал, мэтгэлцээний үндсэн дээр явагдах”, “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл, журам болон хохирогч шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгох” зэрэг  9 сэдвээр сургалт явагдана.

Шүүхийн ерөнхий зөвлөл Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 3-р сарын 04, Даваа гариг, 09:16
 
<< Эхлэх < Өмнөх 51 52 53 54 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 54-с 51

Shuukh.mn

Танд хэрвээ манай гаргасан шийдвэрээс харах зүйл байгаа бол ЭНД дарж Shuukh.mn хуудсанд хандаж харна уу

Манай сайтад

Манайд 62 зочид онлайн

Тунхаг

 

Санал асуулга

Шүүх, шүүхийн байгууллагатай холбоотой мэдээллийг хаанаас авдаг вэ?