Сонгинохайрхан дүүргийн шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааны тойм PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   

Үүсгэсэн огноо 2013 оны 12 сарын 16, Даваа гариг, 20:20

Шүүхийн ерөнхий зөвлөл 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
1. Олон нийтийн санал, өөрчлөн зохион байгуулагдсан шүүхүүдийн ажиллах нөхцөл, нэг шүүхэд он удаан жил ажилласан шүүгчдийн хараат бус байдлыг хангах зэрэг нөхцөлийг харгалзан Давж заалдах болон анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч нарыг албан тушаалаас чөлөөлүүлэх, шүүгчдийг томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай  Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2013.10.16-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцээд Шүүгчдийг чөлөөлж, томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх;  
2. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2013 оны төсвийн багцын 12 дугаар сарын хуваарийг шинэчлэн батлах;
3. Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулж Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба, анхан болон давж заалдах шатны шүүхийн 2014 оны урсгал төсвийн хуваарийг батлах.

 
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 20 жилийн ойг энэ сарын 18,19-ны өдрүүдэд тэмдэглэнэ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   

Үүсгэсэн огноо 2013 оны 12 сарын 16, Даваа гариг, 17:00

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 20 жилийн ойг 2013 оны 12 дугаар сарын 18, 19-ны өдрүүдэд Улаанбаатар хотод тэмдэглэн өнгөрүүлнэ.

Ойн арга хэмжээний үеэр “Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангахад шүүхийн захиргааны байгууллагын үүрэг, тулгамдсан асуудлууд” сэдэвт онол практикийн бага хурал 12 дугаар сарын 18-ны өдрийн 09.00 цагаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн байрны Хурлын танхимд эхэлнэ.

Дэлгэрэнгүй...
 
Шүүгчдийн хорооноос Чиг үүргийн хороодод сонгогдсон гишүүд PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   

 

Үүсгэсэн огноо 2013 оны 12 сарын 16, Даваа гариг, 15:43                                                                                                        Эх сурвалж: www.judge.mn

Хуульчдын холбооны Зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 14 –ны өдрийн хуралдаанаар Чиг үүргийн хороодын гишүүдийг сонгосон байна. Үүнээс Шүүгчдийн хорооноос Чиг үүргийн хороодод сонгогдсон гишүүдийг танилцуулбал:


1.Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хороо

-          Б.Батзориг /Сэлэнгэ аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч/

Дэлгэрэнгүй...
 
Шүүхийн ерөнхий зөвлөлийн бэлгэ тэмдгийн загвар, зураглал, журмыг батлах тухай PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   

Дэлгэрэнгүй...
 
“Шүүхийн шинэтгэл” сэдэвт шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны телевиз, радиогийн бүтээлийн тэргүүн байр PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   

Үүсгэсэн огноо 2013 оны 12 сарын 6, Баасан гариг, 9:20

Телевиз, радиогийн бүтээлийн төрөлд тэргүүн байр эзэлсэн Монголын үндэсний олон нийтийн телевизийн сэтгүүлч Ц.Алтанцэцэгийн “Шүүхийн шинэтгэл” нэвтрүүлгийг доорх линкийг дарж хүлээн авч үзнэ үү.

https://www.youtube.com/watch?v=CCuSURJY63E

 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 54-с 5

Shuukh.mn

Танд хэрвээ манай гаргасан шийдвэрээс харах зүйл байгаа бол ЭНД дарж Shuukh.mn хуудсанд хандаж харна уу

Манай сайтад

Манайд 20 зочид онлайн

Тунхаг

 

Санал асуулга

Шүүх, шүүхийн байгууллагатай холбоотой мэдээллийг хаанаас авдаг вэ?